Өнгөрөгч есдүгээр сар олон жилийн дунджаас 0.9 хэмээр дулаан байв
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрөгч есдүгээр сард агаарын дундаж хэм олон жилийн дунджаас дулаан байсан талаар мэдээллээ. Тодруулбал, агаарын хэм өмнөх жилээс 0.6, олон жилийн дунджаас 0.9 хэм дулаан байжээ. Ингэснээр энэ оны есдүгээр сар 1940 оноос хойшх хамгийн дулаан 10 сарын нэг болсон байна. Мөн агаарын хэм нийт нутгийн дийлэнх буюу 61.2 хувьд дунджийн орчим, 38.8 хувьд нь дунджаас 1-3 хэм дулаан байжээ. Харин хур тунадасны дундаж нь Монгол орны хэмжээнд өмнөх жилийнхээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 25.9 мм байв. Ингэснээр өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







